Долоон байршилд нөөцийн мах худалдаалж байна
2020-11-20

 

Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабаас мэдээлэл хийлээ.

 

НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

 

-Сүүлийн өдрүүдэд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор нэвтэрч, орж, гарч байгаа иргэдийн хөдөлгөөн, автомашины хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан хязгаарлалт хийж хотоос гарч байгаа иргэдийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгаас ирж байгаа иргэдээс түргэвчилсэн оношилгоонд хамрагдаагүй иргэдийг нэвтрүүлэхгүй, буцаах ажлыг зохион байгуулж байгаа. Эмнэлгийн тандалтын багийг бэлтгэж шалган нэвтрүүлэх товчоодоор хүнс, эм ханган нийлүүлэх, шатахууны тээвэр хийж байгаа автомашинуудыг нэвтрүүлэхдээ түргэвчилсэн шинжилгээ авч нэвтрүүлэх, гадаргуугийн халдваргүйжүүлэлт зохион байгуулахаар ажиллаж байна.

 

Нийслэлийн иргэдийн хүнсний хангамжийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дүүргүүдэд махны нөөцийн худалдааг зохион байгуулж ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 7 байршилд 16 тонн махыг нийлүүлж борлуулах ажлыг  зохион байгуулж ажиллаж байна.

 

Хүн амыг усаар хангах долоон эх үүсвэрээр ажиллаж байгаа. Гэр хороололд зөөврийн усан түгээх 354 байр, төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдсон ус түгээх 323 цэг хэвийн ажиллаж байна.

 

Нийтийн тээврийн үйлчилгээ өглөө 07:00-10:00 цагт явсан.  92 чиглэлд 865 автобус, нийт 25692 иргэнийг тээвэрлэсэн байгаа.

 

Мөн 612 борлуулалтын цэг 2487 тонн сайжруулсан түлшний нийлүүлэгдсэн. Урд шөнийн байдлаар Улаанбаатар хот руу орсон 1485 тээврийн хэрэгсэл, мөн хотоос гарсан 1880 тээврийн хэрэгсэлд хяналт тавьж нийт 3373 тээврийн хэрэгслээр 6460 иргэн зорчсон байна.

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 319 улсын байцаагч 229 объектод  хяналт шалгалт зохион байгуулж ажиллаа. Илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авч ажиллаж байна.

 

Их дээд сургуулийн оюутны дотуур байранд халдваргүйтлийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна. Халдваргүйжүүлэлтийн ажлыг нийт давхардсан тоогоор 3490 аж ахуй нэгж байгууллагад зохион байгуулж ажиллаа.

 

Есөн дүүргийн 21 хот тохижилт компанийн 210 автоамашинаар тээвэрлэж ажиллаж байна. Хоногийн хугацаанд нийслэл хотын хэмжээнд 118 шинжилгээний газар 84 өрхийн эрүүл мэндийн төв нийт 102 шинжилгээний газарт 3369 иргэнээс шинжилгээ авч ажиллаж байна. Одоогоор PCR шинжилгээний хариу гараагүй байна. Шуурхай албаны утсанд 1143 удаагийн дуудлага мэдээлэл ирсэн.

 

М.Насан  

 

Shuud.mn
Сонин хачин
см:
Аль болох хөнгөн хялбар АРГА -р хийгүй ХҮНДРҮҮЛЭЭД БХ ЮМ
2020-11-21
анх:
НӨӨЦИЙН МАХ -г урьд нь дэгүүрээр зардаг бсан тэр байдлаараа түгээж яагад болохгүй БӨӨГНӨРӨЛ ҮҮСГЭЭД БГАМ БЭ
2020-11-21
см:
Аль болох хөнгөн хялбар АРГА -р хийгүй ХҮНДРҮҮЛЭЭД БХ ЮМ
Нөөцийн махыг дэлгүүрүүдээр худалдана гэчихээд юун 7 байршил болчихов оо? Ажлаа хийж чадахгүй дээрээ худлаа хэлдэг нь юу вэ?
2020-11-20
7 байршил нь яг хаана юм бэ?
2020-11-20