ОХУ: Вакцинжуулалтын дараа COVID-19 өвчлөл буурна
2020-11-20

Хүн амыг коронавирусээс сэргийлэх вакцинжуулалтад олноор нь хамруулсаны дараа коронавирусийн тархалт Орост эрс буурна гэж Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын Тахал судлалын эрдэм шинжилгээний төвийн дэд захирал Антонина Плоскирева мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ.

 

"Хүн амын ихэнх хэсгийг вакцинжуулалтад хамруулснаар өвчлөлийн тоо ихээхэн буурна" хэмэн тэрбээр мэдэгдсэн байна. 

 

Өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийхдээ, ойрын саруудад Орост коронавирусийн эсрэг олон нийтийн вакцинжуулалт эхэлнэ гэж онцолж байлаа. Орост "Спутник V" вакцины бүртгэлийн дараах туршилтыг 2021 оны нэгдүгээр сарын сүүлээр дуусгахаар төлөвлөж байгаа аж. 

 

Энд дуулгахад, Орост өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын тохиолдол 23 610-аар нэмэгдсэнээр нийт тохиолдлын тоо 2.02 сая болсон байна. Үүнээс 1.53 сая хүн эдгэрч, 34 850 хүн нас баржээ. 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Хүн байтугай сармагчин дээр туршиж болохгүй гээ биз дээ
2020-11-23