ЭМЯ: Хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 557 боллоо
2020-11-20

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.20/ хийлээ

 

Манай улсад  дотоодын халдварын анхны тохиолдол  бүртгэгдсэнээс хойш нийт 9239 хүнийг  хавьтлаар илрүүлэн тодорхойлж, тандалт судалгаа хийжээ. Үүнээс 115 тохиолдлыг илрүүлэн эмчлэх арга хэмжээг авч байгаа аж.

 

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-11 цагаас хойш ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулийн авто лабораторид нийт 426 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс  Сэлэнгэ аймагт хийсэн шинжилгээнээс  хоёр хүнд коронавирус илэрлээ. Улсын хэмжээнд багцаар бүртгэгдэж байгаа халдварын голомтод нийт 122 тохиолдол бүртгэгдлээ. Мөн ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч гарлаа.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 557 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 337 байгаа. Нийт эдгэрээд гарсан 337 хүний 25 нь сувиллын ажиглалт, тандалтад байгаа бол 2 хүн гэрийн ажиглалт тандалтад байна. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  310 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 213  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 180 хүн хөнгөн, хүндэвтэр 32 ,хүнд 1  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

  • Улаанбаатар хотод: 33

  • Сэлэнгэ аймагт: 53

  • Дархан-Уул аймагт: 16

  • Дорноговь аймагт:6

  • Говьсүмбэр аймагт 1

 

Эхний батлагдсан голомтоос гэр бүлийн ойрын хавьтлууд 15 хүн өвчилсөн. Үүнээс улбаатай караоке  орсон хүмүүсээс үргэлжлэн халдвар бүртгэгдсэн нь тогтоогдож байна. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас хамт байсан зургаан хүн өвчилж, гэр бүлийнхэндээ халдвар тарааж, орон сууцны орцны хэмжээнд тараасан. Нийт караокеноос улбаатай 18 тохиолдол нь хоорондоо хэлхээ холбоотойгоор халдварын голомт үүсгэсэн байна. Нэг орцны 20 айлын 60 гаруй хүнийг шинжлэхэд 6 айлын хүн өвчилсөн байна.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин