Автомашинуудыг өнөөдрөөс QR код уншуулж хөдөлгөөнд оролцоно
2020-11-21

Коронавирусийн халдварын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлээд байна. 

 

Бүх нийтийн бэлэн байдлын үеэд хүнс, цахилгаан, дулаан, усан хангамж, хог хаягдал цэвэрлэгээ зэрэг зайлшгүй хэрэгцээт 13 байгууллагын автомашинаас бусдыг хөдөлгөөнд оролцохыг хориглоод буй юм. Эдгээр байгууллагын автомашин хотын дарга захирамжийн дагуу  цагийн хуваарийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байсан. 

 

Уг шийдвэрт дахин өөрчлөлт оруулж өнөөдрөөс автомашинууд QR код уншуулж хөдөлгөөнд оролцох болсныг Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдэгдлээ. Тэрбээр "QR код даваа гарагт бэлэн болно. Код дээр байгууллагын дугаар, автомашины марк, сери бий. Энэ ажлыг Замын инженерчлэлийн газар хариуцан ажиллаж байгаа" гэлээ.

 

Үйлдвэрлэгчдийн түгээлтийн автомашинуудыг нэг хоногт багтаан QR кодтой болгож холболт хийж бүртгэлжүүлж дуусчээ. Үүнтэй холбогдуулан хүнсний түгээлт болон эмийн түгээлтийн хязгаарлалтыг сулруулж өнөөдрөөс хүнсний түгээлт 10.00-17.00 цагт хийхээр болсон аж. 

Shuud.mn
Сонин хачин