Үс засуулбал нас уртадна
2020-11-22

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 22. Адъяа гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 8. Ням гараг. Тооно одтой, Хоёр хар мэнгэтэй, шарагчин могой өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 09 минутад мандан, 17 цаг 08 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн.

 

Ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Бага цасан болох улирал 6 цаг 01 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зурлага таарч байна уу?:
Энэ зурхай цаг үеийн байдалтай огт авцалдахгүй байна! Хэдэн зууны өмнөх судрыг баримталж байгаа юм чинь арга ч үгүй байх даа, хөөрхий...Тэрбиш гуайн зурхай хоцрогдож дээ.
2020-11-22
Холион бантан:
Балар эртний юманд чинь хэн итгэх юм бэ...
2020-11-22
?-?:
Зурхайн судар, зурлаганд "Гадуур гарахгүй байх, өвчин тахалтай газраар явахгүй байх, олноороо бөөгнөхгүй байх"... гэх мэт зүйл алга уу?
2020-11-22
Зурхай?:
Зурхайд коронагийн талаар юу ч алга. Тэгэхээр...???
2020-11-22