ЭМЯ: Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020-11-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.22/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-11 цагаас хойш Дорноговь, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Улаанбаатар хотод шинээр өвчлөлийн тохиолдол нэмж бүртгэгдээгүй. 

 

  • Улаанбаатар хотод: 40

  • Дархан-Уул аймагт: 20

  • Дорноговь аймагт:17

  • Говьсүмбэр аймагт:1

  • Орхон аймагт: 17 тохиолдол байгаа.                                                                                                                                                                         

 

Сэлэнгэ аймагт 11 цагаас хойш 21 тохиолдол нэмж бүртгэгдсэн. Ингээд Сэлэнгэ аймгийн өвчлөл 96 боллоо. Сэлэнгэ аймагт шинээр бүртгэгдсэн багц өвчлөл Сүхбаатар хот, Мандал сум гэсэн хоёр голомт байна. Тандалт судалгаа үргэлжилж байгаа. 

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 629 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 340 байгаа. Нийт эдгэрээд гарсан 340 хүний 28 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 282  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 238 хүн хөнгөн, хүндэвтэр 41, хүнд 3  хүн байна. Нутаг буцаасан 7 хүн бий.

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Negiig ch uldeehgui olj baival sainshuu
2020-11-23