Алтанбулаг сумын хилийн байцаагчаас коронавирус илэрлээ
2020-11-22

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.22/ хийлээ.

 

 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

 

-Нийслэлд мэргэжлийн хяналтын байцаагч коронавирусийн халдвар авсан тохиолдол байхгүй. Харин гурав хоногийн өмнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд хилийн мэргэжлийн хяналтын байцаагчаас коронавирус илэрсэн. Тухайн хүн одоогоор эмчилгээнд байгаа. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин