75 хүн эрүүлжүүлэгджээ
2020-11-23 10:45

Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өчигдөр нийт 594 гомдол, мэдээлэл ирсэн байна. Нийт дуудлагын 269 нь зөрчил, хулгайлан 4, гэр бүлийн хүчирхийллийн 38, гэмт хэргийн шинжтэй 20 дуудлага мэдээлэл иржээ.

 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн энэ үед архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон ч 75 хүн эрүүлжүүлэгдэж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 10 зөрчил гарчээ. Мөн гурван хүн гэмтэж, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах, танхайрсан 43, оршин суугчдын аюулгүй байдлыг алдагдуулсан 50 дуудлага 102 дугаарт ирсэн байна.

Shuud.mn
Сонин хачин
На:
Архи зарахгүй байхад архи ууж машин жолоодсон нөхдүүдийн эохиийг бүр мөсөн хасах хэрэгтэй эрүүлжүүлэхэд баривчлагдсан нөхдүүдээр ажил хийлгэ хог цэвэрлүүд цас арилгуул хорж битгий татвар төлөгчдийн мөншөөр тэжээгээд бай
2020-11-23
Зочин:
ЭНЭ БОЛ АРХИ ХОРЬСОН ҮЕД ГАРЧ БУЙ АРХИНЫ ХАМААРАЛТАЙ ХҮМҮҮСИЙН ТЭВЧЭЭР АЛДАГДСАН Л ҮЙЛДЭЛ. ОДОО НААДУУЛААРАА ТЭР ЗАХИРГААНЫХАА ШИЙТГЭЛИЙН ДАГУУ 30 ХОНОГ ХОРЬЖ БАЙХААР 30 ХОНОГ УЛААНБААТАРЫН ЗАМЫН ЦАС ЦЭВЭРЛҮҮЛ. ТЭР НЬ НААДУУЛД ЧИНЬ ХӨДӨЛМӨР ЭМЧИЛГЭЭ БОЛНО, ЦЭВЭР АГААРТ, ХӨДӨЛМӨР ХИЙЖ БИЕМАХБОДЬ НЬ ХОРОО БИЕИЙН ХӨДӨЛМӨРӨӨР ГАРГАНА. АРХИНД ДОНТОХ ЭМЧИЛГЭЭНИЙ НЭГ АРГА НЬ ХӨДӨЛМӨР ЭМЧИЛГЭЭ ЮМ. ХҮЧИЛТӨРӨГЧ ЭМЧИЛГЭЭГ БАЙГАЛЬ ХАНГАЛТТАЙ ӨГЧИХНӨ. АРХИ УУСАН НӨХДҮҮДИЙГ 1 САР ЗАМ ЦЭВЭРЛҮҮЛЦГЭЭЕ! ХЭН ХЭНДЭЭ АШИГТАЙ. ЗҮГЭЭР ХОРЬЖ ДУЛААН БАЙРАНД ХООЛЛОЖ БАЙСНААС АЖИЛ ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭЖ БИЕМАХБОДИОР НЬ ДАМЖУУЛЖ БИЕ-ХЭЛ-СЭТГЭХҮЙД НЬ ОЙЛГУУЛЦГААЯ
2020-11-23