Хятадын нүүрсний олборлолт өсжээ
2020-11-23


2020 оны эхний 10 сард Хятадын түүхий нүүрсний олборлолт жилийн дүнгээр 3.13 тэрбум тоннд хүрч, 0.1 хувиар өсжээ. Энэ талаар БНХАУ-ын Статистикийн улсын газар мэдэгдсэн байна. 

 

Энэ оны 10 дугаар сард 340 сая тонн түүхий нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.4 хувиар их байгаа аж.

 

Мөн 10 дугаар сард Хятадын нүүрсний импорт 13.73 сая тонн болсон нь оны дүнгээр 46.6 хувиар буурсан бол өнгөрсөн 10 сарын хугацаанд түүхий нүүрсний импорт 250 сая тонн болж, 8.3 хувиар буурчээ.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин