Улаанбаатарыг зориод сураггүй алга болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ
2020-11-23 11:16

Булган аймаг, Хангал сум. Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/ “Сэлэнгэ” амралтын газар барилгын засварын ажил гүйцэтгэж байсан нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ.

 

Иргэдийг эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 2020.11.20-ны өдрийн 11:30 цагт цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирсэн байна.  Хүсэлтийн дагуу эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан ч 2020.11.21-ний өдөр тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоожээ.

Shuud.mn
Сонин хачин