Автомашин хүч алдан ухарч нэг хүн амиа алджээ
2020-11-23

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2020.11.21-22-ны өдрүүдэд нийт 107 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 81 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна.

 

Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 1 хүний амиа алджээ.

 

Хүн амиа алдсан ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

 

- Явган зорчигч мөргөх хэлбэрээр-1 бүртгэгдсэн  байна.

           

Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:

 

Архангай аймаг Ихтамир сум, Хөх нуур баг “Сүмт” гэх газар /сумын төвөөс баруун урагш 70 км/ шороон замд 2020.11.21-ний өдрийн 13 цаг 55 минутын орчим Toyota Landcruiser-80 маркийн Н жолоочтой автомашин хүч алдан ухарч явган зорчигч 36 настай, эрэгтэй А-г мөргөж хөнөөжээ. 

 

Иргэд, жолооч та бүхэн цар тахлын хорио цээрийн үед замын хөдөлгөөнд аль болох оролцохгүй байж, гэрээсээ гарахгүй гэртээ байж, халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

 

Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Shuud.mn
Сонин хачин