Автомашины QR зөвшөөрлийг цахимаар авах ЗААВАР

Улсын онцгой комиссын шийдвэрийн хүрээнд үйл ажиллагааг нь хязгаарлаагүй нэр бүхий 13 салбарын ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгсэл, албаны болон хувийн автомашинаараа 06.00-22.00 цагийн хооронд нээлттэй зорчих болсон.
Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцох автомашины QR зөвшөөрлийг цахимаар олгохоор болсон. Хөл хорионы үед иргэд дараалал үүсгэхгүйгээр дараах зааврын дагуу цахимаар автомашины QR зөвшөөрлөө авах юм.
1. Smartcar.mn сайтад автомашиын улсын дугаарыг оруулна
2. "СOVID-19" зөвшөөрөл цэсийг сонгож зөвшөөрлийг шалгана
3. Цахим тусгай зөвшөөрлийг татаж авна
Тусгай зөвшөөрлийн хэвлэж эсвэл гар утсандаа татан авч замын цагдаад шалгуулан хөдөлгөөнд оролцоно.
-НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:
-НОК-оос иргэдийн хөдөлгөөнд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байгаа. QR кодыг иргэдэд олгохгүй. Зөвхөн тусгай байгаа" гэдгийг анхааруулсан юм.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ