ГИХГ-ын “Онлайн туслах” ажиллаж эхэллээ
2020-11-23

Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт, орон нутаг дахь нэгжүүд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байгаатай холбогдуулан гадаадын иргэн, түүнийг уригч аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаа, үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилгоор “Онлайн туслах” ажиллаж эхэллээ.

 

Уг “Онлайн туслах” цэс байгууллагын http://mn.immigration.gov.mn/ вэб хуудасны баруун доод буланд байрлаж байгаа бөгөөд ажлын өдрүүдэд 8:30-17:00 цагийн хооронд холбогдож үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө, мэдээллээ авах боломжтой.

 

Shuud.mn
Сонин хачин