Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтад байгаа иргэдийг аппликейшнаар хянаж байна
2020-11-23

 

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.23/ хийлээ.
 

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын 28 тусгаарлан ажиглах байранд 1607 иргэн байгаа.  Орон нутагт 32 тусгаарлан ажиглах байранд 692 хүн байна. Нийлбэр дүнгээрээ 2299 хүнийг тусгаарлан ажиглаж байгаа. Өчигдөр 146 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлсэн. НОК-оос нэгдсэн зохион байгуулалттайгаар гэрийн ажиглалтад шилжиж байгаа хүмүүсийг хүргэх ажлыг зохион байгууллаа. Гэрийн ажиглалтад шилжиж байгаа иргэдийн утсанд аппликейшн суулгаж хяналт тавьж байгаа. Мөн гэрийн ажиглалтад шилжсэнтэй холбогдуулаад халдвар хамгааллын дэглэм сахих баталгаа гаргуулж гарын үсэг зуруулж авч байна. Улаанбаатар хотын тусгаарлан ажиглах байранд нийт 194 албан хаагч ажиллаж байгаа. 

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Алтанбулаг суманд суурин болон хөдөлгөөнт 25 цэг дээр 60 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж шинжилгээ авч байна. Сэлэнгэ аймагт 279 иргэн тусгаарлалтад байгаа. Сүхбаатар сумын хэмжээнд 117 хяналтын цэгт олон байгууллагуудын нийлсэн 265 төрийн албан хаагч, 59 тээврийн хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн хэмжээнд 130 цэг байгаа. Үүнд 436 албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Сэлэнгэ аймгийн Мандал суманд гурван цэгт 6 эмч, сувилагч, 6 төрийн албан хаагч нийт 12 хүн шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байна. 

 

Говьсүмбэр аймагт 11 цэгт 31 эмч, эмнэлгийн ажилтан шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа. Хорио цээрийн дэглэм сахиулахаар 343 төрийн албан  хаагч 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж байна. Орхон аймагт 12 цэг дээр 42 эмч эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байгаа.  Хорио цээрийн дэглэм сахиулахаар 1029 төрийн албан  хаагч  үүрэг гүйцэтгэж байна. Дорноговь аймагт  суурин болон  хөдөлгөөнт 11 цэгт шинжилгээ авах ажлыг зохион байгуулж байгаа. Эдгээрт 97 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Хорио цээрийн дэглэм сахиулахаар 152 төрийн албан  хаагч, 27 техник хэрэгсэлтэйгээр   үүрэг гүйцэтгэж байгаа. Дархан-Уул аймагт 9 цэгт 63 эмч, эмнэлгийн ажилтан үүрэг гүйцэтгэж байна. Хорио цээрийн дэглэм сахиулахаар 900 төрийн албан  хаагч  үүрэг гүйцэтгэж байна. Нийтдээ 327 цэгт 10899 албан хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж, 7368 техник хэрэгсэл үйл ажиллагаандаа ашиглан ажиллаж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Tusgaarlah ajilaa oligtoi hiigeech
2020-11-23