QR системд өнөөдрийн байдлаар 11 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгүүлээд байна
2020-11-23

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн засаг даргын инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр:

 

-УОК, НОК-ын шийдвэрээр  нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн. Нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчид хязгаарлалт тогтоогоогүй 13 байгууллагын ажилтан албан хаагчид зорчиж байгаа. Мөн зайлшгүй шаардлагаар эмнэлэгт үзүүлэх, химийн эмчилгээ хийлгэж байгаа зэрэг 1700 орчим иргэд үйлчлүүлж байгаа.

 

Үүнд 34 байршлын ачаалал ихтэй автобусны зогсоолууд дээр хяналтын ажилчид ажиллаж, заавар зөвлөмж өгч ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногоос явган зорчигчийн бүртгэлийн QR систем болон автозамын QR системийг нэвтрүүлж ажиллаж байгаа.

 

Явган зорчигчийн QR систем нь гудамж хөдөлгөөнд явганаар оролцож байгаа  иргэдийг бүртгэж байгаа бүртгэл юм. Үүнд хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоогүй 13 чиглэлийн ажилтан албан хаагчдыг бүртгэж байна. Мөн төрийн байгууллагуудын харуул хамгаалалтын ажилтнуудыг бүртгэж байгаа. Ингэж бүртгэснээрээ дараа нь сэжигтэй тохиолдол илэрсэн үед тухайн иргэнийг хурдан шуурхай илрүүлэх, нэг, хоёр, гуравдугаар хавьтагч нарыг хурдан шуурхай олж илрүүлэх боломж бололцоо бүрдэж байгаа юм.

 

Авто замын QR систем нэвтрээд өнөөдрийн байдлаар 11 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгүүлсэн байна. Үүнд мөн адил хязгаарлалт тогтоогоогүй 13 чиглэлийн болон УОК, НОК, ДОК-ын автомашинууд бүртгэгдэж байгаа. Ачаалал их байна.

 

QR-аар одоогийн хатуу хөл хорионы дэглэм тогтоосон үед иргэд зорчихгүй. Хязгаарлалт тогтоохгүй 13 байгууллагын ажилтан албан хаагчид болон эмнэлгийн тусламж авах хэрэгтэй иргэд зорчино.

 

НОК-оос нийтдээ 408 орчим аж ахуй нэгжид өдөр бүр хүнсний нөөцийн судалгаа хийж байгаа. Хүнсний нөөц хэвийн. Хүн амыг ундны усаар хангах, ус хангамжийн долоон эх үүсвэр ажиллаж байна. Нийслэлийн гэр хороололд зөөврийн ус түгээх байр 354, төвлөрсөн цэвэр усны шугамд холбогдсон 323 цэг хэвийн ажиллаж байгаа.

 

Өнөөдөр мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 компанийн 31 машин, 63 ариутгагч гэрээт байгууллага  аж ахуй нэгж байгууллагууд урьдчилсан сэргийлэлт халдваргүйжүүлэлт хийхээр ажилдаа гарсан байна. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин