COVID-19: ОХУ-д хоногт илрэх тохиолдлын тоо дээд үзүүлэлтэд хүрчээ
2020-11-23

Өнгөрсөн хоногт Орост 25 мянган халдварын тохиолдол илэрсэн нь тахал эхэлснээс хойших хамгийн дээд үзүүлэлт болсон талаар Регнум агентлаг мэдээллээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт хийсэн нийт тестээс 25 173 хүний шинжилгээний хариу эерэг гарсан байна. Ингэснээр тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо 2 114 502 болжээ. 

 

Шинээр илэрсэн халдварууд Оросын бүхий л бүс нутагт бүртгэгдсэн бөгөөд хамгийн их буюу 6 886 тохиолдол Москвад бүртгэгдсэн байна. Үүний араас 2 926  тохиолдолтой Санкт-Петербург хот оржээ.Цар тахал дэгдсэнээс хойш ОХУ даяар 72.9 сая тест хийж, нийт батлагдсан тохиолдол 2 114 502 болсон бол үүнээс 1 611 445 хүн эдгэрсэн байна. Өнгөрсөн хоногт 36 540 хүн эдгэрчээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин