ЖДҮ-г дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийг нэвтрүүлнэ
2020-11-23

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос мэдэгдэл гаргажээ.

 

 

Монгол Улсад "Ковид-19" цар тахал дотоодод тархаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж хөл хорио тогтоосонтой холбоотойгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр  Мөнгөний бодлогын хороо ээлжит бусаар хуралдав.

 

Энэхүү хуралдаанаар:

 

  • Бодлогын хүүг 2 нэгж хувиар бууруулж 6 хувьд хүргэх

 

  • Банкны төгрөгийн нөөцийн хувь хэмжээг 2.5 нэгж хувиар бууруулж 6 хувьд тогтоох

 

  • Эргэн төлөлт доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэн хэрэгжлүүлэх

 

  • Жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат дахин санхүүжилтийг нэвтрүүлэх багц шийдвэрийг гаргажээ. 

 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Жилийн инфляци 2020 оны аравдугаар сард улсын хэмээнд 2.4 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 2.6 хувьд хүрлээ. Ирэх саруудад инфляци суурь үеийн нөлөөгөөр бага зэрэг нэмэгдэж эдийн загсийн идэвхжлээс шалтгаалан бага түвшинд хадгалагдаж зорилтод түвшинээс давахааргүй байна. 

 

Эдийн засаг "Ковид-19" цар тахлын нөлөөгөөр 2020 оны эхний хагаст 9.7 хувиар агшсан бол гуравдугаар улиралд уналт -3.1 хувь болон саармагжиж төсвийн тэнцлийн төсөөлөл сайжирсан. 

 

2020 оны арвангнэгдүгээр сард тогтоосон хөл хорионы арга хэмжээнүүд нийгмийн эрүүл мэндийг хамгаалж дунд хугацаанд эерэг нөлөөтэй боловч богино хугацаанд эдийн засгийн үйл ажиллагаа хумьж сэргэлт удаашрах төлөвтэй байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин