БХБЯ-ныхан 26,2 САЯ ТӨГРӨГ ХАНДИВЛАЛАА
2020-11-24 08:40

“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яам, бусад мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор Барилга, хот байгуулалтын яам, харьяа байгууллага, төслийн нэгжүүд болон нийт ажилтан, албан хаагчид нэгдэж 1-3 өдрийн цалин буюу 26,2 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлалаа.

Хандивыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар Онцгой байдлын ерөнхий газрын дарга, Бригадын генерал Г.Ариунбуянд гардуулан өгөв.

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг дэмжин хандив өргөсөнд ОБЕГ-ын дарга, Бригадын генерал Г.Ариунбуян коронавирусийн халдвартай нүүр тулан тархалтын эсрэг бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хүнд нөхцөлд хандив өргөж байгаа албан хаагч нарт талархал илэрхийлж байгаагаа хэллээ.

 

“Ковид-19” цар тахлыг тогтоон барих, урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулж буй үйл ажиллагаанд шаардагдах зардалд зориулан Барилгын салбарын 9 байгууллага нэгдлээ.

Эх сурвалж: Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба

Shuud.mn
Сонин хачин
ОВОО Ш ДЭЭ. МАНАЙ БХБЯ Л АЛИВААД ҮЛГЭР ЖИШЭЭ БОЛЖ БАЙНА ДАА. БУСАЛ НЬ БАЙХГҮЙ. ХҮНД ЦАГ ҮЕД НӨГӨӨ АЛДАРТ ТЭРБУМ ХАДГАЛАМЖТАЙ ХҮМҮҮС ЯАСАН БЭ. 1.0 ТЭРБУМЫН ХҮҮ НЬ САРЫН 15.0 САЯ Ш ДЭЭ УУЛ НЬ. ТЭГЭХЭД ИХЭНХИ ГИШҮҮД 1-20 ТЭРБУМЫН ХАДГАЛАМЖТАЙ ГЭЭД ГАЙХУУЛААД БАЙДАГ БИЗ ДЭЭ. ТУСАЛЖ БАЙГАА НЬ Ж.ГАНБААТАР АНАНДБАЗАР ХОЁР Л БАЙНА. БУСАД НЬ ТАГ ШҮҮ.
2020-11-24
Энэ мөнгөөрөө урамшуул!
2020-11-24
Төрийн мөнгөөр попрох оо болиоч. Ичээч
2020-11-24
Ажил хийж чадахгүуй сүг албан тушаал дипломны голууд содбаатар арвинбуян хоёр хоёулаа зайлна шүү хүний мөнгө аваа л худлаа зарцуулсан ч юм байхгүу муу илжиг тоносон их замын дээрэмчид анандбазараас ялгарах юм еөөөр алга энэ ждүч хүрэлсүхийн баг адилхан юм
2020-11-24