Дэлхийн анхны бактерийн эсрэг бүрхүүлтэй утас зохион бүтээжээ
2020-11-24

Дэлхийн анхны бактерийн эсрэг бүрхүүлтэй гар утсыг Их Британид бүтээжээ. Тодруулбал, Bullit Group компанийн бүтээсэн Cat  S42 загвар нь микробууд тархах, тэдгээрийн эмгэг үүсгэгчүүд нэмэгдэхээс урьдчилан сэргийлдэг мөнгөний ионуудыг агуулсан материалаар хийсэн корпустай аж. 


Daily Mail сонины мэдээлснээр, коронавирусийн цар тахлын үед ихээхэн эрэлттэй байж мэдэх энэ утасны үнэ Британид 229 фунт стерлинг (shuud.mn: монгол мөнгөөр 796 мянган төгрөг орчим) үнэтэй байх гэнэ. Шинэ утас 2021 оны эхээр зах зээлд нийлүүлэгдэхээр төлөвлөгджээ.

 

Мөнгөний ионуудын ачаар утасны корпусан дээр ирсэн бактериудын 80 хувь нь 15 минутын дотор устах бол 24 цагийн дотор 99.99 хувь устах гэнэ. Ухаалаг утасны корпус нь ус үл нэвтрүүлэх тул савангийн уусмал ашиглан утсаа угааж болох аж.

 

Цаашлаад загварын цувралыг өргөтгөж,  380 фунтийн үнэтэй Сat S52, 599 фунт стерлингийн үнэтэй Сat S62 загваруудыг гаргахаар төлөвлөж байгаа юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин