Их Британи гадаадаас ирсэн зорчигчдын тусгаарлалтын хугацааг багасгана
2020-11-24

Их Британи халдварын өндөр эрсдэлтэй орнуудаас ирсэн хүмүүсээс коронавирусийн шинжилгээ авах шинэ системийг ирэх сарын 15-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болжээ. Британийн Засгийн газрын мэдэгдсэнээр зарим  улс орнуудаас ирсэн зорчигчдын тестийн хариу сөрөг гарвал тэднийг зайлшгүй тусгаарлах хоёр долоо хоногийн хугацааг тав хоног болгон багасгахаар болсон байна. 

 

"2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн аялал жуулчлалын хонгилд багтсан орнуудаас Англи руу ирсэн зорчигчдыг тав хоног тусгаарлаж, хариу нь сөрөг гарсан тохиолдолд цаашид тусгаарлалтад байлгахгүй гэсэн шийдвэрийг Тээврийн сайд Грант Шэппс мэдэгдлээ" хэмээн Их Британийн Засгийн газрын мэдэгдэлд өгүүлсэн байна. 

 

Энд дуулгахад, Британийн хүн амын 84 хувь нь амьдардаг Англид ирэх сарын хоёрны өдрөөс эхлэн үндэсний хэмжээний хөл хорио дуусгавар болно гэж даваа гарагт Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон мэдэгдсэн байна. Харин Британийн бүрэлдэхүүнд байдаг бусад нутаг дэвсгэрүүд болох Шотланд, Уэльс, Хойд Ирландын эрх баригчид халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээтэй холбоотойгоор өөрсдөө шийдвэр гаргах аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин