ОХУ COVID-19-өөс урьдчилан сэргийлэх болон эмчлэх эм үйлдвэрлэнэ
2020-11-24


Оросын "Фармсинтез", HiFiBio Therapeutics болон Оросын Шинжлэх ухааны академийн Биоорганик химийн хүрээлэн хамтран COVID-19-өөс сэргийлэх болон энэ халдварыг эмчлэхэд зориулагдсан, эсрэг биетүүд дээр суурилсан эм хамтран боловсруулж, үйлдвэрлэхээр тохиролцсон талаар Регнум агентлаг мэдээллээ. 

 

Хамтран ажиллах хэлэлцээрийн хүрээнд дээрх байгууллагууд SARS-CoV-2 коронавирусийн халдварыг эмчлэх, түүнээс урьдчилан сэргийлэхэд зориулагдсан  HFB30132A эсрэг биетийг клиникийн судалгаа хийж, эм боловсруулан Оросын зах зээлд нийлүүлэх бөгөөд Орост анх удаа эмчилгээний энэ аргыг хэрэглэх юм байна.

 

Хүний HFB30132A эсрэг биетийг HiFiBio Therapeutics, Нанькайн их сургууль, Шанхайн техникийн их сургууль, Уханийн вирус судлалын хүрээлэн болон Оросын Шинжлэх ухааны академийн Биоорганик химийн хүрээлэнгийн эрдэмтэд боловсруулжээ. Үүний тулд COVID-19 халдвар аваад эмчлүүлээд эдгэрсэн өвчтөнүүдийн цуснаас гарган авсан В эдийг хувилах, тайлах технологийг ашигласан байна.

 

Эрдэмтдийн үзэж байгаагаар НFB30132A эсрэг биетийг коронавирусийн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах нь сөрөг нөлөө бага гарахын дээр бусад эмчилгээнд ашиглаж байгаа эсрэг биетүүдтэй харьцуулахад уушги, амьсгалын дээд замын нулимсан бүрхэвчид  илүү өндөр идэвхтэй байх гэнэ.

 

Энэ төрлийн эсрэг биетийг АНУ-д туршсан судалгааны дүнгээр HFB30132A нь аюулгүй байдал, фармокинеткийн өндөр үр дүн үзүүлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин