Нийслэлийн долоон дүүрэгт амьдардаг иргэд коронавирусийн халдварт өртсөн байна
2020-11-24

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.24/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Улаанбаатар хотын дүүргүүдэд өвчлөл гарч байгаа. Батлагдсан тохиолдлууд гэрийн байршил нь дүүрэг боловч, тухайн хүмүүс янз бүрийн арга хэмжээнд батлагдсан тохиолдлуудтай хамт оролцсон байна.

 

  • Баянзүрх дүүргийн 4,10 дугаар хороо,

  • Сүхбаатар дүүргийн 13,16,18, дугаар хороо,

  • Баянгол дүүргийн 1, 4, 6,18 дугаар хороо,

  • Сонгинохайрхан дүүргийн 7,19 дүгээр хороо,

  • Хан-Уул дүүргийн 10 16, 21, дугаар хороо,

  • Багануур дүүргийн 4 дүгээр хороо, 

  • Чингэлтэй дүүргийн 19-р хороонд амьдардаг хүмүүс коронавирусийн халдварт өртсөн байгаа.

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин