Төрсөн ах нь 16 настай дүүгээ хөнөөж цогцсыг нуусан ноцтой хэргийг илрүүлжээ
2020-11-24

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт өчигдөр буюу энэ сарын 23-ны өдөр хүний цогцос байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 21 цаг 45 минутад бүртгэгджээ.

 

Дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид хэргийн газарт үзлэгийг хийж 6 цагийн дотор алба хаагчид гэмт хэргийг үйлдсэн сэжигтэн этгээдийг илрүүлсэн байна.

 

Тухайн хэргийн газарт Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд ээж болон ахын хамт амьдардаг, 2004 онд төрсөн 16 настай эмэгтэй “Г” гадны нөлөөтэй нас барсан нөхцөл байдал тогтоогдсон. Амь хохирогчийг түүний эх энэ сарын 3-ны өдрөөс гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад бүртгүүлж байжээ.

 

Охин амь насыг онц харгис хэрцгий аргаар хөнөөж гэмт хэргийн ул мөрөө нуун далдлах зориолгоор цогцсыг гудамжинд хаясан байж болзошгүй хэрэгт талийгаачийн төрсөн ах болох 2004 онд төрсөн 18 настай “Г” холбогдуулан МУ-ийн ЭХТА-ийн 10.1 Хүнийг алах, мөн 10.1-ийн 2.1 дэх хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр гэх зүйл заалтаар яллагдарчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Үр хүүхдээ эрхлүүлээд байхаар ийм зүйл болоо биздээ.
2020-11-26
Zovhin:
Arai l aimaar yum da yamar niigemd amidraad bnda, ur huuhduud min yana da,
2020-11-25
G:
Iim lalruudiig jaahan zalhaaj bgaad buudchihaach tejeej amid bailgaj bhaar
2020-11-24