Эрхүү мужид байгууллагын шинэ жилийн арга хэмжээнүүдийг хориглов
2020-11-24

Эрхүү мужид ажил олгогчид ажилтнуудын оролцсон аливаа баярын үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг мужийн захиргаа сануулжээ. Тэр дундаа байгууллага дотроо, нийтийн хоолны газарт, жуулчны баазуудад баяр тэмдэглэхийг хориглосон байна. Энэ журмыг Эрхүү мужийнх захирагч гаргаж, төрийн байгууллагууд, бизнесийн төлөөлөгчид болон нийтийн хоолны үйлчилгээнийхэнд хүргүүлжээ. 

 

Түүнчлэн нийтийн хоолны газрууд караоке, бүжгийн талбай ажиллуулах, сэдэвчилсэн үдэшлэг явуулах, хөгжөөнт хөтөлбөр, тэмцээн уралдаан, асуулт хариултын тэмцээн болон бусад энэ төрлийн арга хэмжээнүүдийг зохион байгуулахыг хориглосон байна.

 

"Шинэ жилийн баярууд болон байгууллагуудын баяр, үдэшлэг ойртож байгаатай холбоотойгоор бид нэмэлт хязгаарлалтын арга хэмжээ авахаар шийдлээ. Мужид тахлын нөхцөл байдал хүнд байхад ямар ч олон нийтийн арга хэмжээ байх ёсгүй" хэмээн Эрхүү мужийн захирагч Игорь Кобзев өгүүлжээ.

 

Мужийн захирагчийн захирамж 2020 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн үйлчлэх аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин