Э.Эрдэнэбаатар: QR кодыг иргэдэд олгохгүй
2020-11-24

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

 

-НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

 

-НОК-оос гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд нийтийн тээврийн хөдөлгөөнийг энгийн горимд шилжүүлсэн. Халдвар хамгааллын дэглэм сайжруулах чиглэлээр автобус бүр дээр хяналтын ажилтныг ажиллуулж байгаа. Мөн ачаалал бүхий 34 чиглэлд 86 автобусны буудал дээр хяналтыг тогтмол хийж байна.

 

Нийслэл хотын эмзэг бүлгийн иргэддээ тэтгэвэр, тэтгэмж халамж олгох, хүүхдийн мөнгө олгох чиглэлээр карт олгох ажлыг зохион байгуулж байгаа. ХНХЯ болон нийслэлийн халамж үйлчилгээний газраас хамтран төрийн банк болон хаан банкаар дамжуулан нийслэл хотын хэмжээнд байгаа 30 гаруй мянган иргэдэд олгох  ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн хоногийн хугацаанд Улаанбаатар хот руу хүнс, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх, шатахуун, эм, эмнэлгийн хэрэгсэл тээвэрлэх чиглэлээр 1141 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн. Мөн энэ чиглэлээр 1242 тээврийн хэрэгслээр зорчсон байна.

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдаар үүрэг гүйцэтгүүлэн ажиллаж байгаа. Нийслэл рүү орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл дээр мал эмнэлгийн газартай хамтарч гадаргуугийн халдваргүйжүүлэлтийн ажлыг зохион байгуулж ажиллаж байна.

 

Халдварын голомт илэрсэн аймгуудаас ирж байгаа тээврийн хэрэгсэл болон бусад иргэдийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж ажиллаж байгаа. Голомт илэрсэн газруудаас Улаанбаатар хот руу орж ирж байгаа жолооч, тээвэрлэгчдэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байх шаардлага тавьж байгаа. Хэрэв шинжилгээнд хамрагдаагүй бол буцаах ажлыг хийж байна.

 

Энэ чиглэлээр авто тээврийн шалган нэвтрүүлэх хөдөлгөөнт эргүүлийг давхар ажиллуулж байгаа. Зүүн аймгууд руу гарч байгаа чиглэлд  хулгайн замаар аймаг орон нутаг руу явж байгаа байдлыг таслан зогсоох чиглэлээр тээврийн цагдаагийн газартай хамтарч хөдөлгөөнт хяналт шалгалтыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

Нийслэлийн хэмжээнд иргэдийн хөдөлгөөнд хяналт тавих чиглэлээр мэргэжлийн холбогдох байгууллагууд хяналт шалгалт зохион байгуулж ажиллаж байгаа. Эргүүлийн 1363 чиглэлд нийт 5003 албан хаагч аж ахуй нэгж байгууллага болон иргэдэд халдвар хамгааллын дэглэмийг сахиулах чиглэлээр зөвлөмж өгч, хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавьж байна. 

 

НОК-оос иргэдийн хөдөлгөөнд болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд QR код олгож хөдөлгөөнд оролцуулж байгаа. QR кодыг иргэдэд олгохгүй. Зөвхөн тусгай чиг үүрэг бүхий Засгийн газрын тогтоолоор зөвшөөрөгдсөн 13 чиг үүрэг бүхий байгууллагуудад олгож байгаа. Мөн шинжилгээний цэгүүдийн тоог нэмэгдүүлэн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 111 шинжилгээний цэгийг нэмэгдүүлэн ажиллаа.

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Яагаад тэгээд олгох газарт нь одоо хүртэл олгодоггүй юм бэ
2021-04-26