Үс засуулбал эрхтэн хурц болно
2020-11-25

 

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арваннэгдүгээр сарын 25. Буд гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн тэргүүн улаагчин гахай сарын Билгийн тооллын 11. Лхагва гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, хар бич өдөр.

 

Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 05 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн.

 

Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно хэмээжээ.

Shuud.mn
Сонин хачин
Зурхайд шинэчлэл хэрэгтэй:
Корона дэлхийг нөмөрч байгаа үетэй холбоотой нэг ч үг хэллэг алга. Бас өвөл болж байхад хур оруулах муу гэж зурлагад нь гарсан байх юм. Энэ хэдэн зууны өмнөх ном судрыг ягштал баримтлан зурхай зурдагийг болимоор юм. Тийм мэдлэгтэй одон оронч, тоочин зурхайч төрөх цаг нь болсон баймаар...Тэрбиш тэргүүтэн одоо болно доо болно.
2020-11-25