Оросын вакцины олон улсад худалдаалах үнийг зарлалаа
2020-11-25

Коронавирусээс сэргийлэх Оросын хоёр тун бүхий "Спутник V" вакциныг гадаад орнуудад 20 доллараас бага үнээр худалдаалах гэнэ. Энэ талаар Твиттер дэх  вакцины албан ёсны хуудас мэдээлсэн байна. 

 

"Олон улсын зах зээлд"Спутник V"  вакцины нэг тун 10 доллараас бага байна, вакцин хоёр тунгаас бүрдэнэ" хэмээн мэдэгдэлд өгүүлжээ.

 

Эндээс харахад Оросын вакцин Америкийн өрсөлдөгчдийнхөө вакцинаас хоёр дахин бага байхаар төлөвлөж байгаа аж.

 

Америкийн Модерна (Moderna) компанийн үйлдвэрлэсэн вакцины үнэ худалдан авах хэмжээнээс хамаарч 25-37 доллар байн тус компанийн тэргүүн Стефан Бансель мэдээлсэн. Тэрбээр үүнийгээ вирусийн халдварыг эмчлэх зардалтай харьцуулахад хавьгүй бага үнэ хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байв. Коронавирусээс сэргийлэх тарилгыг хоёр тун хийх бөгөөд Модерна компанийн нэг тун вакцин доод тал нь 25 доллар, хоёр тунг хийхэд нэг хүнд доод тал нь 50 долларын өртөг бүхий тарилга хийх болж байгаа юм.

 

Харин энэ вакцины өрсөлдөгчид болох Johnson & Johnson компанийн вакцин нэг тун нь 10 доллар, харин Pfizer компанийнх 20 доллар байхаар төлөвлөж байгаа юм. 

 


Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Оросын вакциныг эхлээд ядаж сармагчин дээр туршвал яаж бна оросын буриад сovodoor duuren bn bithii hits gej
2020-11-26
Тодруулж ЗАСЬЯ.:
Орсын Спутник-V = 20$, Germany-USA Pfizer=39$, USA- Moderna= 74 $(!!!!!) Оросын Центральное телевидение-ийн мэдээгээр өнөөдөр буюү 11-р сарын 25-ны мэдээгээр хэлж бнлээ.
2020-11-25
иргэн:
Ирэх 2021 оны дунд гэхэд өрсөлдөөнийхөө дүрмээр үнэ нь буух байх оо. Дундаж нь 5 ам.доллар болох биз.
2020-11-25