ОХУ: "Спутник V" вакцин бусдаас хямд, илүү үр дүнтэй
2020-11-25 11:07

Коронавирустэй тэмцэхэд хамгийн хүчтэй зэвсэг нь вакцин болоод байгаа энэ үед дэлхийн олон орон вакцин гарган авахаар ажиллаж байна. Тиймдээ ч шинжлэх ухааны салбарт жинхэнэ өрсөлдөөн өрнөж байгаа бөгөөд амжилтын гол шалгуур нь вакцины аюулгүй байдал болон үр дүн юм. Энэ салбарт Оросын үйлдвэрлэгчид ч тодорхой үр дүнд хүрсэн талаар Вести мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Гамалеян нэрэмжит эрдэм шинжилгээний төв вакцины хоёр дахь завсрын судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Судалгаагаар "Спутник V" вакцины үр дүн 95 хувиас дээш байгаа гэнэ. 

 

"Спутник V" вакцин өндөр үр дүнтэй байгаа талаарх мэдээлэл нь бид тун удахгүй шинэ төрлийн коронавирусийн халдварын цар тахалтай тэмцэх чухал арга хэрэглэгдэхүүнтэй болно гэсэн найдварыг өгч байна" хэмээн Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко мэдэгдсэн байна.

 

Бүртгэлийн дараах туршилтын гурав дахь шатанд нийтдээ 40 мянган сайн дурын хүн оролцож байгаа аж. Тэднийг хяналтын хоёр бүлэгт хуваасан бөгөөд нэг хэсэг нь плацебо буюу идэвхгүй нэгдэл тариулах бол нөгөө бүлэгт нь вакцин тарьж байгаа юм байна. Судалгаанаас харахад "Спутник V" вакциныг тарьсны дараа 28 дахь хоногт  тогтвортой хариу дархлаа үүсэж (91 хувиас дээш) байгаа бол 42 дахь өдөрт 95 хувиас дээш үр дүн үзүүлжээ.  Энэ нь зөвхөн вакцины нэг тунг тарьсны дараах организмын хариу урвал аж. 

 

Вакцин тариулсан олон мянган сайн дурынхнаас ердөө найман хүн коронавирусийн халдвар авсан нь дархлаажуулалтын дараа өвчлөх магадлал 0.06 хувь гэсэн үг хэмээн эрдэмтэд мэдэгдсэн байна. Түүнчлэн тэд энэ вакцины аюулгүй байдлыг ч онцолжээ. Тодруулбал, судалгааны явцад өвчтөнүүдэд богино хугацаанд л шинж тэмдгүүд илэрсэн байна. Судалгааны бүхий л үр дүнг ойрын үед олон улсын шинжлэх ухааны хэвлэлүүдэд нийтлүүлэх аж. 

 

Одоогийн байдлаар Оросын өөр хоёр вакцин клиникийн туршилтын шатанд явж байгаа юм. Эдгээрийг "Вектор" болон Чумаковын нэрэмжит эрдэм шинжилгээний төвүүд боловсруулж байгаа бөгөөд туршилтын явцад эерэг үр дүн үзүүлжээ. 

 

"Оросын вакцинууд сайн үр дүн үзүүлж байгаа. Өнөөдөр боловсруулсан вакцинуудыг дутуу дулимаг хийгдсэн гэж үзэх үндэслэл огт байхгүй. Ийм зүйл байх боломжгүй, учир нь эдгээр вакциныг энэ тал дээр мэргэшсэн, он удаан жилийн туршлагатай эрдэмтэд боловсруулж байгаагийн дээр зах зээлд гаргахад маш хатуу хяналт тавигддаг" хэмээн Оросын Хэрэглэгчийн хяналтын газрын тэргүүн Анна Попова мэдэгдсэн байна. 

Оросын вакциныг хилийн чанадад үйлдвэрлэж эхэлжээ

Оросын төдийгүй дэлхийн анхны коронавирусийн вакцинд тооцогдож буй "Спутник V"  хэдийнэ олон улсын зах зээлд гарч эхэлжээ. Дэлхийн 50 гаруй орноос Оросын вакцины тэрбум гаруй тунг худалдан авах захиалга ирүүлсэн бол Өмнөд Солонгос, Энэтхэг, Бразил, Хятадад Оросын вакциныг үйлдвэрлэж эхэлсэн байна.

 

"Энэтхэгт 300 сая орчим тун вакцин үйлдвэрлэх боломжтой. Солонгост жилд 150 сая тун вакцин үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Улирлаар гаргасан дэлгэрэнгүй төлөвлөгөөг 12 дугаар сарын сүүл, нэгдүгээр сарын эхээр танилцуулна" гэж Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев мэдэгджээ. 

 

Тус сангийн мэдээлснээр Оросын вакцины үнэ болон чанар нь гадаадын түншүүдийг татаж байгаа гэнэ. Оросын вакцины нэг тун нь 10 доллар гэж Шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдсэн бөгөөд энэ нь бусад өрсөлдөгчдийн вакцинаас хоёр дахин бага үнэ юм. Түүнчлэн Оросын вакцины хадгалалтад онцгой, тусгайлсан нөхцөл шаардагдахгүй гэдгээрээ давуу тал болж байгаа аж. 

 

"Бид вакциныг тээвэрлэх хүртээмжтэй, боломжит хэм дээр анхаарлаа хандуулж байгаа. Энэ нь тун чухал. Хоёр төрөл бий, нэг нь -18 хэм, нөгөө нь +2...+8 хэмд хадгалагдана. Цаашлаад гадаадын бусад вакцинуудтай харьцуулахад тээвэрлэхэд хялбар  вакцин олноор үйлдвэрлэнэ" хэмээн Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал  Кирилл Дмитриев мэдэгдсэн байна. 

 

Оросын вакциныг Европын холбоо ч сонирхож байгаа гэнэ. Одоогийн байдлаар Унгарт Оросын вакцины лабораторийн туршилтуудыг хийж байгаа гэнэ. Мөн Германд үйлдвэрлэж эхлэх боломжийг ч судалж байгаа бөгөөд энэ долоо хоногт Францтай яриа хэлэлцээ эхлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн Швейцарт "Спутник V" вакцин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад баталгаажуулах шатанд явж байгаа аж. 

 

Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан вакциныг дэмжих хүсэлтийг Европын анагаах ухааны холбоонд хэдийнэ гаргасан байна. Гэхдээ Оросын хэрэглэгчийг нэн тэргүүнд тавина гэж тус сан мэдэгджээ. Одоогоор 117 мянган тун вакциныг хэдийнэ дотоодын зах зээлд гаргасан байна. Ирэх сарын сүүл гэхэд хоёр сая гаруй тунг үйлдвэрлэн гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Орост 2021 онд иргэдийг олноор нь үнэ төлбөргүй вакцинжуулалтад хамруулах ажил эхлэх аж

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оросын вакцин гаргаад Аль хэдийн ардтумэндээ хийж байна.60- сдээш насны хумуусэд 12сарын 22 ноос эхлээд хийсэн. Гаж нолоо бараг байхгуй найдвартай. Оросын том институтэд хийсэн.европын олон орон захиалага огсон байна.
2021-01-12
Zochin:
Hyamd gedeg chini neg ug heeled baigaa biz dee. Ur dun bagatai sputnik-v birus.
2020-12-27
Zochin:
Hyamd gedeg chini neg ug heeled baigaa biz dee. Ur dun bagatai sputnik-v birus.
2020-12-27
Zochin:
Hyamd gedeg chini neg ug heeled baigaa biz dee. Ur dun bagatai sputnik-v birus.
2020-12-27
Уншигч:
Шинжлэх ухаан технологийн аугаа гүрэн шүү
2020-11-29
Оросын бүх юм худлаа
2020-11-25
oros ah nar unheer huchtei ard tumen bayrlaa mongolchuud dagj tsengeh heregtei
2020-11-25
Тулга:
Оросын вакцин худлаа. Тийм сайн байсан юм бол одоо өөрдийгөө вакцинжуулаад байх атал эмнэлгүүдийх нь моргууд нь дүүрээд хүүрээ подвалд хадгалж байна гэж ард түмэн нь блогуудаараа ярилцаж байна. Мэдээж улсын сонин хэвлэлээр нь бол юу ч бичигдэхгүй. Бараг хойд солонгос болж байга орон болсондоо.
2020-11-25
o
2020-11-25
Зочин:
Хятад вакцинаас хол илүү байх орос вакцин оросууд өөрсдөө хятад болчхоогүй бол
2020-11-25
Z:
Orosiin vaccine naidvargui ee. Communismdaa ergej orj bgaa uls buh medeelel ni hyanalttai hudlaa bolson. Bi l lav Hyatt’s Otis vaccine hiilhehgui. Bath ih ni unetei ch iluu aualgui naidvartai shuu. Sudalgaa hiisen hugatsaa ur dun ni neelttei vaccine ni iluu naidvartai.
2020-11-25
o
зочин:
Монголын ганц аварал нь агуу их Орос гүрэн. Учир нь түүх нь ийм юм. Түүхээ мартаад барууны ертөнцийг дагасан ард түмэн сөнөх аюултай.
2020-11-25
зочин:
1940-өөд онд Оросууд моголчуудыг яр тэмбүүний вирусээс салгасан. Одоо Орос вакцин монгочуудыг төдийгүй дэлхий дахиныг аюулт короновирусээс аварна. Учир нь барууны ертөнцийнхөнд юуны өмнө толгойд нь хүн ардын эрүүл мэнд бус, харин мөнгө эргэлддэг. Харин Оросуудын толгойд юуны түрүүнд мөнгө бус,хүн ардын эрүүл мэнд эргэлддэг. Нөгөө талаар Оросын шинжлэх ухаан мөн энэ утгаар хол явж түрүүлж хөгжсөн.
2020-11-25
oros ah nar unheer huchtei ard tumen bayrlaa mongolchuud dagj tsengeh heregtei
Тэгээд энэ вакцин гарсан юмуу. Гарлаа гээд л рекламдаад байх юм. Хаана ямар улс тариулсан юм. Хэчнээн тоогоор үйлдвэрлэж бгаа юм. Эсвэл тэр холын юмыг ингэж горьдоодог юмуу.
2020-11-25
Орос хятад найдваргүй .
2020-11-25
Олон улсад зөвшөөрөгдсөн вакцин авах нвэ зөв.
2020-11-25
German:
German Ali hediin uursduin vakzin gargasan
2020-11-25
Эбэгдож:
Мөнгөгүй тэнэгүүдэд үнэгүй, хямдхан за тэгээд placebo байхад болно.
2020-11-25
Зочин:
Орос, Хятадын вакцин хулхи шүү. Саяхан Буриадад олон эмч нар вакцин хийлгэсэн мөртлөө халдвар авсан. Хятадын вакциныг Бразилд зогсоосон. Вакцин тариулсан хүн нь нас барсан гэсэн. Харин Pfizer, Moderna вакцинууд гайгүй гэж найдаж байна. Манай сайдууд Хятадын авилгалд орж, хараат болсон болохоор тэднээс л авах байх даа.
2020-11-25
тэнэг пизда юу чи
2020-11-25
тийм л сайн юм бол тэр пүтиндээ тариад бүнкернээс гарга л даа
2020-11-25
тэнэг пизда юу чи