ЭМЯ: Улаанбаатарт 6, Сэлэнгэд 20, Дорноговьд 1 тохиолдол нэмж бүртгэгдлээ
2020-11-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.25/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн лабораторид нийт  3301 хүнд шинжилгээ хийлээ. Тодруулбал, сүүлийн 24 цагт Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт шинээр өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. 

 

  • Дархан-Уул аймагт: 20

  • Говьсүмбэр аймагт: 2

  • Орхон аймагт: 17 батлагдсан тохиолдол байна. 

 

Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 6 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Нийтдээ нийслэлд голомтлон гарч байгаа өвчлөл 60 боллоо. Эдгээр шинээр илэрсэн 6 тохиолдлын нэг тохиолдол нь ойрын хавьтал, давтан шинжилгээгээр коронавирус илэрсэн. Бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос батлагдсан тохиолдлын хавьтал байгаа. Эдгээр зургаан тохиолдол нь ажиглан тусгаарлах байранд ойрын хавьтал гэж  тусгаарлагдаж байсан. Мөн Дорноговь аймгийн Айраг суманд нэг тохиолдол бүртгэгдсэн. Тус аймагт нийт 18 тохиолдол болж байна. Сэлэнгэ аймагт 20 тохиолдол нэмж бүртгэгдлээ. Ингэснээр тус аймгийн нийт тохиолдол 144 боллоо. Халдварын голомтын ойрын хавьтал 959  хүн байна.  Үүнээс 149 хүн гурван удаагийн давтан шинжилгээнд хамрагдсан. 443 хүн хоёр удаагийн давтан шинжилгээнд орсон. Нийт ойрын хавьтал анхны шинжилгээндээ бүгд орсон. Мөн хоёрдогч хавьтал 8 мянга гаруй хүн давтан шинжилгээнд орсон байна. Улсын хэмжээнд голомтлон гарч байгаа тохиолдол 262 боллоо.

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 699  байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 342 байгаа. Нийт эдгэрээд гарсан 342 хүний 30 нь ажиглалт, тандалтад байгаа. Ажиглалт тандалтын хугацаа дууссан  312 хүн байгаа. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 291 хүн хөнгөн, хүндэвтэр 56, хүнд 3, маш хүнд 1 хүн байна. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин