АНУ: Томуу, коронавирусийн эсрэг шинэ бэлдмэл гарган авчээ
2020-11-25

АНУ-ын Пердьюгийн их сургуулийн эрдэмтэд вирусийн халдварыг эмчлэх шинэ арга боловсруулжээ. Шинэ бэлдмэл нь ханиад томуу төдийгүй  ХДХВ, SARS-CoV-2 коронавирус зэрэг  бусад эмгэг төрөгчүүдийн эсрэг үр дүнтэй байх магадлалтай гэнэ. Энэ талаар Nature Communications сэтгүүлд гарсан нийтлэлд өгүүлжээ. 

 

Нийтлэлд өгүүлснээр шинэ бэлдмэл нь халдвар авсан эд эсэд шууд үйлчлэх бөгөөд эрүүл хэсгүүдэд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй бөгөөд эд эсээс вирусүүдийг чөлөөлж, вирусүүдийг болон халдвар авсан эд эсүүдийг устгадаг аж.

 

Шинэ бэлдмэлийг хулгана дээр туршихад А болон В хүрээний томууны вирусүүдийг устгаж байгаа нь батлагджээ. Эрдэмтдийн өгүүлснээр, SARS-CoV-2, гепатит В  зэрэг бусад төрлийн вирусүүдэд ч ийм нөлөө үзүүлэх гэнэ. 

 

Энд дуулгахад, АНУ-д жилд хоёр сая гаруй хүн томуугийн өвчлөлөөр эмнэлэгт хэвтдэг бөгөөд томуу болон түүнээс үүдсэн хүндрэлийн улмаас 30-80 мянган хүн амиа алддаг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин