ЭМЯ: Коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын 32,1 хувьд нь шинж тэмдэг илэрсэн
2020-11-25

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.25/ хийлээ.

 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-Коронавирусийн батлагдсан тохиолдлууд ихэнх нь гэр бүл, нэг орц, караокед орсон, төрсөн өдрийн үйл ажиллагаанд оролцсон, тоглолт үзсэн зэрэг ойрын хавьтлуудад өвчлөл бүртгэгдэж байна. Нийт бүртгэгдсэн өвчллийг дүүргээр авч үзвэл: 

 

  • Баянгол дүүрэгт: 14 
  • Сонгинохайрхан дүүрэгт: 9
  • Баянзүрх дүүрэгт: 17
  • Сүхбаатар дүүрэгт: 11
  • Хан-Уул дүүрэгт: 7
  • Багануур дүүрэгт: 1
  • Чингэлтэй дүүрэгт: 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

 

 

Насны бүлгээр нь авч авч үзвэл 2-90 насны хүмүүс өвчилсөн байна. Дундаж нас нь 32,8 нас байгаа. 0-15 насны 29,2 хувь, 20-59 насны 60,2 хувь, 60-аас дээш насанд 10 хувь нь өвчилсөн. Хүйсийн хувьд 57 хувь нь эмэгтэй, 43 хувь нь эрэгтэй байна. Коронавирусийн нийт батлагдсан тохиолдлын 32,1 хувьд нь шинж тэмдэг илэрсэн. Гол шинж тэмдэг нь хуурай ханиалгах, хоолой хөндүүрлэх, хамар битүүрэх, толгой өвдөх, амт үнэр мэдрэхээ болих, дотор муухайрах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. 

 

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 121, Мандал суманд 3 тохиолдол, Дархан-Уул аймгийн Дархан суманд 18 тохиолдол, Хонгор суманд 2 тохиолдол, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 17, Дорноговь аймгийн Айраг суманд 4 тохиолдол, Замын-Үүд 14, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 3  тохиолдол байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод 20 тохиолдлыг нэмбэл 141 тохиолдол бүртгэгдсэн байгаа. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин