Нийтийн тээврээр өчигдөр 113 мянган хүн зорчжээ
2020-11-25

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс даяар шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед онцгой шаардлагатай 13 чиглэлийн үүргийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүд   ажилтан, албан хаагчид нийтийн тээврийн хэрэгслээр 06:00-22:00 цагийн хооронд энгийн горимоор зорчиж байгаа.

 

Өчигдрийн /2020.11.24/ байдлаар 94 чиглэлд 864 тээврийн хэрэгслээр 113908 хүн зорчжээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд гарч буй автобуснуудын ариутгал, халдваргүйжүүлэлтийг өдөр бүр 06:00-10:00 цагийн хооронд рейс бүрт эцсийн 19, дундын 10 зогсоол дээр хийж байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

Shuud.mn
Сонин хачин