Дональд Трамп цацагт хяруулыг өршөөв
2020-11-25

Пүрэв гарагт АНУ үндэсний баяр болох Талархлын өдрийг тэмдэглэнэ. Энэ баярын өмнө тус улсын тэргүүн цацагт хяруулыг өршөөх ёслолд оролцдог бөгөөд энэ жил АНУ-Ерөнхийлөгч Дональд Трамп гэргий Меланья болон охин Иванка, түүний хүүхдүүдтэй хамт Цагаан ордны Сарнайн цэцэрлэгт болсон ёслолд оролцжээ. 

 

"Эрдэнэ шиш" хэмээх хочтой цацагт хяруулыг "Талархлын өдрийн үндэсний цацагт хяруул" гэж зарласны дараа Ерөнхийлөгч Дональд Трампад бэлэглэсэн байна. Уламжлалт ёслолын үеэр Трамп өөр нэг цацагт хяруулын хамт "Үндэсний цацагт хяруул"-ыг өршөөжээ. 

 

Цацагт хяруул нь америкчуудын Талархлын өдрийн гол зоогт тооцогддог. Харин 1989 онд Цагаан ордны ойролцоо амьтны эрхийг хамгаалагчид эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулснаар том Жорж Буш Ерөнхийлөгч 23 кг жинтэй цацагт хяруулыг найрын ширээний гол зоог болголгүй амьд үлдээсэн байна. Ингэснээр жил бүр Ерөнхийлөгчид "цацагт хяруулыг өршөөх" уламжлал тогтсон аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин