"Хөл хориог 14 хоног сунгах санал ирээгүй"
2020-11-25

 

Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар халдварын нөхцөл байдал, Улаанбаатар болон орон нутагт хязгаарлалтад буй иргэдийг оршин суух газарт нь буцаах, иргэдийг Ковид-19-ын цар тахлаас сэргийлэх, хяналтын IT системийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэх аж. 

 

Олон нийтийн дунд хөл хориог 14 хоног сунгах санал ирсэн талаар мэдээлэл гарсан. Одоогоор хөл хориог 14 хоног сунгах санал ирээгүй гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг онцолж "Эрсдлийн үнэлгээг маргааш хэлэлцэж, энэ 7 хоногийн сүүлээр тодорхой шийдвэр гарна" гэжээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Сунгаад корона зогстол хүлээ
2020-11-26