Филиппин хүн амаа бүхэлд нь вакцинд хамруулна
2020-11-25

Филиппинийн Засгийн газар 2021 онд 60 сая хүнийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамруулахаар төлөвлөж байгаа талаар  CNN  мэдээллээ.

 

Энэ зорилгодоо хүрэхийн тулд тус улс 1.4 тэрбум ам.доллар зарцуулах гэнэ. Одоо тус улс АНУ-ын Pfizer Inc, Хятадын Sinovac Biotech Ltd., Их Британийн   AstraZeneca гэсэн дөрвөн эмийн компанитай хэлэлцээ хийж байгаа аж. Филиппиний коронавирустэй тэмцэх үндэсний зорилтот бүлгийн тэргүүний мэдэгдсэнээр АстраЗенека Филиппинд 20 сая тун вакцин нийлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн гэнэ.

 

Филиппинд нэн тэргүүнд цагдаа, армийн ажилтнууд болон яаралтай тусламжийн албаныхан вакцинжуулалтад хамрагдана гэж  Ерөнхийлөгч Родриго Дутерте өмнө нь мэдэгэдж байлаа. 

 

"Надад эрүүл цэрэг, цагдаа хэрэгтэй. Учир нь тэд өвдвөл найдах хүн бидэнд үлдэхгүй" хэмээн тэрбээр мэдэгдэж байв. 

 

Филиппин улс Зүүн Өмнөд Азидаа коронавирусийн халдварын тоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа бөгөөд тус улсад халдварын тохиолдол 420 мянгыг давж, үүнээс 8173 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
shudraga gj chatlaad bdg nuhur du hvn ard ni amidral ni ers dordood gudamjaar ni guilgachinguud ni bagtahaa bjee gj unshssan dag
2020-11-25
Зочин:
ард түмэн нь харх хулгана шарж иддэг юм байна лээ.
2020-11-25