Маргааш бүх нийтээр амарна

Энэ сард хоёр өдөр бүх нийтээр амрах өдөр тохиож байна.
Тодруулбал, арваннэгдүгээр сарын 16-ны даваа гарагт "Монгол бахархлын өдөр" тохиож бүх нийтээр амарсан. Харин маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гарагт "Улс тунхагласан өдөр" тохиож байгаа тул бүх нийтээр амарна.
Жил бүр Улс тунхагласан баярын өдрөөр хүчит бөхийн барилдаан зохион байгуулдаг уламжлалтай. "Ковид-19" цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдал зарласан тул энэ жил бөхийн барилдаан болохгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ