Улаанбаатарт 11 хэм хүйтэн байна
2020-11-26 10:06

 

2020 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин