Цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ
2020-11-26

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэн байх тул замд халтиргаа гулгаатай байгааг анхааруулж байна.

 

2020 оны 11 дүгээр сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

 

Салхи:  Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр.

 

Агаарын температур: Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 18-23 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн байна.

 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 9-11 хэм хүйтэн байна.

Shuud.mn
Сонин хачин
Төмөржав:
Миний багад нутгийн хөгшчүүд ярих нь цаг цагаараа нь дээр байдаг даа өвөл хүйтэрч байх нь ханиад шуухнаа багасаад зүгээр байдаг юмаа хүүхэдүүд минь гэж ярьж байхыг олонтой сонсож байсан юмаа .Одоо энэ ковидийн нян хүйтэнд хир зэрэг тэсвэртэй юм бол сайн хүйтрээд байвал устах нь дээр биш байгаадаа
2020-11-26