Э.Эрдэнэбаатар: Дүүрэг бүрд шинжилгээний цэг нээж байна
2020-11-26

 

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ. 

 

 

-НОК-ын шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар:

 

-Нийслэлийн иргэдийн хүнсний нөөцийн хангалтыг бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайдын баталсан тушаалын хүрээнд Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу явах иргэд болон орон нутгаас орж ирэх шилжилт хөдөлгөөнтэй холбогдуулан шинжилгээ авах цэгүүдийн тоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд 119 цэгт шинжилгээ авч байгаа. Мөн зөвхөн хөдөө орон нутаг руу гарах иргэддээ зориулж дүүрэг бүрд шинжилгээний цэгийг нээж байна. Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 2, Чингэлтэй дүүрэгт 2, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус бүр 4 цэгийг нэмэгдүүлж нийт 20 шинжилгээ авах төвийг байгуулахаар ажиллаж байна. 

 

Энэ чиглэлийн хүрээнд дүүргийн онцгой комиссын шуурхай штабтай хамтарч ажиллаж байгаа. Тухайн дүүргийн нутаг дэвсгэр дээр хөдөө орон нутгаас ирсэн иргэдийн судалгаа мэдээллийг гаргаж, зохион байгуулалтын хүрээнд шинжилгээ авах, орон нутаг руу явуулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод дээр ачаалал үүсгэхгүй байх чиглэлээр хүн хүч, техник хэрэгслээ нэмэгдүүлэн ажиллаж байгаа. 

 

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэмэгдэж нийт 63 тохиолдол болсон. Энэ хугацаанд нийт 119 шинжилгээний цэгт 59346 иргэнд шинжилгээ хийсэн. PCR  шинжилгээнд 15597 иргэнийг хамрууллаа. Нийслэлийн хэмжээнд тусгаарлах байрнаас нийт 478 иргэн гэрийн ажиглалтад шилжиж нийт 1307 иргэнд хяналт тавин ажиллаж байгаа. Хяналт тавих ажлыг дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төв болон, олон нийтийн байцаагчид хяналт тавьж ажиллаж байна. 

 

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор эрүүл мэнд, эмнэлэг үйлчилгээний чиглэлээр болон ар гэрийн гачигдал, хүнс шатахуун тээвэрлэлт хийж байгаа автомашинуудыг нэвтрүүлэх ажлыг зохион байгууллаа. Мөн энэ чиглэлээр гарч байгаа автомашины хөдөлгөөнд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажиллаж байна. 

 

Өнгөрсөн хугацаанд 300 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуурын шинжилгээ, 150 гаруй иргэнээс PCR шинжилгээ авч ажиллаа. Улаанбаатар хот руу орж ирж байгаа авто машин бүрд гадаргуугийн халдваргүйтэл хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд 94 чиглэлд 864 тээврийн хэрэгсэл үйлчилсэн. Халдвар хамгааллын чиглэл сахиулахад онцгой анхаарал хандуулж байна. 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
Гомбо:
ХЭДЭН АМЬДРАХ ГЭЖ ЯДАН САМАР ТҮҮХЭЭР ЯВААД ХОРИОНД ОРСОН ХҮМҮҮСЭЭ "САМАРЧИД" ГЭЖ ШОГЛООД НЭРЛЭЧИХЭЭД ГЭРТ НЬ ХАРИУЛАХГҮЙ ХЭЭР ХӨДӨӨ ТАМЛАЖ ДУУСАХГҮЙ ЮМ ДАА. БАРИЛДАХААСАА ТААХАЛЗАХ НЬ ИХ ГЭГЧЭЭР ШҮДГҮЙ АРСЛАН ГЭЭД ЕРӨНХИЙ САЙД НЬ ХЭЛЭЭД БАЙСАН НЬ ЕРӨӨСӨӨ УГ ХҮН НЬ ӨӨРӨӨ Л ТИЙМ ЮМ БАЙНА. ЦЭРГИЙН ЭМНЭЛЭГ, ТӨРИЙН ТУСГАЙ АЛБАН ХААГЧИДЫН ЭМНЭЛГЭЭС 4 БАГ ГАРГАЖ ОЧООД ТЭР 61-ИЙН ГАРАМ ДЭЭР НЬ ШИНЖИЛГЭЭ АВБАЛ ӨДӨРТӨӨ БОЛЧИХ БАЙХ. ТЭР ХАВЬД НЬ ОЛОН АМРАЛТ СУВИЛАЛЫН ГАЗАРТАЙ. ЯДАЖ ТЭНДЭЭ PCR-ИЙН АППАРАТАА АВААЧААД ШИНЖИЛЧИХ СЭТГЭЛГҮЙ ЮМ ДАА. УЛААН ЗАГАЛМАЙ, ОНЦГОЙГИЙНХОН 30 ГЭР БАРИАД ТӨСЛИЙН 30 ЗУУХ, УТАА ГАРДАГГҮЙ ТҮЛШНЭЭСЭЭ АВААЧИЖ ТҮЛЭЭД НӨӨЦИЙН МАХНААСАА АВААЧААД ХЭДЭН ГОЙМОН ГУРИЛ ӨГЧИХӨД ЦАС Ч ХАЙЛУУЛААД ХООЛ ЦАЙГАА ХИЙГЭЭД ИДЧИХНЭ. ДАРАА НЬ ТЭР ХООЛ УНДНЫХАА МӨНГИЙГ АВНА Л БИЗ. ДАЙН БОЛСОН ЮМ ШИГ ХООСОН ТЕЛЕВИЗЭЭР СҮРЖИГНЭЭД БАЙХААС ӨӨРСДӨӨ ТЭР САМАРЧИД ДУНД ОРЖ ХОНОЖ ҮЗ Л ДЭЭ. ТЭГЖ БАЙЖ ТА НАР ОЙЛГОХ БАЙХ. ИЙМХЭН ЗҮЙЛ СЭТГЭЧИХ ТАРХИГҮЙ, ХҮНЛЭГ СЭТГЭЛГҮЙ ИЙМ ТЭНЭГҮҮД ТӨР БАРЬЖ БАЙГАА ЦАГТ АРД ТҮМЭН Ч ИХ ЗОВОХ ЮМ БАЙНА ДАА. "УРАГШГҮЙ АРХИЧИН АМ БҮЛЭЭ ЗОВООНО, УХААНГҮЙ ТҮШМЭД АРД ТҮМНЭЭ ЗОВООНО" ГЭДЭГ НЬ ЭНЭ БАЙХ ДАА ЧААВААС ДАА ГЭЖ... ГҮНДАЛАЙГИЙН ХЭЛДЭГЭЭР ЧАЦГА ЧАРАЙЛСАН ЦҮНХ БАРИГЧ, БӨГС ДОЛООГЧ НАР МОНГОЛЫН ТӨРИЙГ САМАРЧ АЛЖ БАЙНА ДАА.
2020-11-27