Халиа дошин үүсдэг хэсгүүдэд ус зайлуулах хоолой хийхийг үүрэг болголоо
2020-11-27 09:00

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүсийн хамт Чингэлтэй дүүргийн 17-р хороонд ажиллалаа. Тус хорооны нутаг дэвсгэр дээрх үерийн хамгаалалтын далангийн ус гаргах гаргуур дүүрч, хөлдсөний улмаас түүгээр урсаж байсан байнгын урсацтай булгийн ус хальсан байна. 

 

 

Уг асуудлыг шийдвэрлэхээр Геодези усны барилга байгууламжийн газрын “Шуурхай бригад” ухалт хийж байна. Улмаар автомашины орц гарцыг чөлөөлж, хоолой суурилуулна гэдгийг Хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр болон Хотын инженерийн байгууламжийн хэлтсийнхэн хэллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар хөрсний болон булгийн усны эхтэй газруудад халиа дошин үүсэхээс сэргийлж, заавал ус зайлуулах хоолой хийж байх үүргийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер  Т.Гантөмөрт үүрэг болголоо. 

 

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Hmmmmm:
Үүрэг өгөгч чадамжгүй дарга нэгээр нэмэгджээээ зайлуул яаана даа
2020-11-27
иргэн:
Хоолой шөнө нь хөлдөөд хононо
2020-11-27