Цыденов: Буриад хөл хориогоо цуцлахад бэлэн

Коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байгаа Буриад улсад өвчний тархалтыг тогтоон барих үүднээс энэ сарын 16-наас 30-ны өдөр хүртэл хөл хорио тогтоосон. Цаашид энэ хөл хориог үргэлжлүүлэх эсэх талаар тус улсын тэргүүн Алексей Цыденов ОХУ-ын Аж үйлдвэрийн сайдтай хийсэн уулзалтын дараах хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.
"Нөхцөл байдал өөрчлөгдсөн. Тест өгөх хүмүүсийн идэвхийг бид нэмэгдүүлсэн. Хязгаарлалтын горимыг сунгах эсэх талаар шуурхай штабын хурлаар шийднэ. Гэхдээ хязгаарлалтуудын зарим хэсгийг цуцлахад шаардлагатай нөхцлүүд хэдийнэ хангагдсан. Тиймээс бид хэвийн горимдоо шилжинэ" хэмээн Алексей Цыденов мэдэгджээ.
Гэхдээ тодорхой арга хэмжээнүүд үйлчилсэн хэвээр байх бөгөөд харин чухам ямар хязгаарлалт хэвээр үлдэх талаар Буриадын тэргүүн тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Буриадад тогтоосон хөл хориог сунгах эсэх шийдвэрийг өнөөдөр буюу 11 дүгээр сарын 27-ны өдөр гаргах аж.
Байкал дейли хэвлэлийн мэдээлснээр, Буриадад 11 дүгээр сарын 16-наас 11 дүгээр сарын 30 хүртэл хугааатай тогтоосон хөл хорионы үеэр бизнес эрхлэгчдийн жагсаал, эсэргүүцэл, нууц үдэшлэгүүд хэдэнтээ болж, хүмүүс машиныхаа багажанд худалдаа хийх нь эрс ихэсчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ