Марадона өөрийг нь занданшуулахыг гэрээсэлжээ
2020-11-27

Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона цогцосыг нь занданшуулах гэрээслэл үлдээжээ. Энэ талаар TyC Sports суваг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хөлбөмбөгчин хэдэн сарын өмнө гэрийнхэндээ хандан гэрээслэл үлдээсэн бөгөөд үүндээ цогцосыг нь "олон жил" хадгалахыг хүсчээ. Энэ захидлыг ойрын үед ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх гэнэ. 

 

Энд дуулгахад, Диего Марадона 11 дүгээр сарын 25-нд зүрхний шигдээсийн улмаас таалал төгссөн. Энэ үйл явдлын улмаас Аргентинд гурван өдрийн гашуудал зарласан юм. Домогт хөлбөмбөгчнийг сүүлчийн замд нь үдэх ёслол 11 дүгээр сарын 26-ны өдөр Буэнос-Айрес дахь Ерөнхийлөгчийн ордонд болсон байна. Марадонатай салах ёс гүйцэтгэх гэсэн хүмүүсийн дараалал 2.2 км үргэлжилсэн байсан гэнэ. Энэ үеэр салах ёс хийхээр ирсэн хөлбөмбөгийн фанатууд болон цагдаагийнхны хооронд мөргөлдөөн үүсчээ. Тодруулбал, Ерөнхийлөгчийн ордны өмнөх талбай дээр цугларсан олон мянган шүтэн бишрэгч салах ёс хийх боломж олдохгүй нь гэж эмээсний улмаас дарааллаас гарч, үймээн үүсгэсэн байна. Улмаар хэв журам сахиулахаар шаардлага тавьсан цагдаагийнхантай мөргөлдөж, хүмүүс цагдаагийнхан руу чулуу, лонх шидсэний улмаас хууль сахиулагчид нулимс асгаруулагч хий болон резинэн сумтай буу ашиглажээ. Энэ мөргөлдөөний улмаас хэд хэдэн хүн шархадсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
ээ мородано
2020-11-27