ШУУД: Ерөнхийлөгч Шүүхийн шинэчлэлийн хуулийн төслөө буцаан татлаа
2020-11-27 10:23

11:00 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шинэчлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ:

 

-Би өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай багц хуульдаа ҮАБЗ-ийн зөвлөмжөөр шүүгчийг халж, сольж болох талаар заалтыг оруулаагүй бөгөөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг эрс дээшлүүлэх бодлого зохицуулалтыг тусгасан. Харамсалтай нь МАН-ын улс төрийн шийдвэрээр миний санаачилсан хуулийн төслийг хэлэлцэхгүй байхаар шийджээ. 

 

Монгол төрийн тэргүүний хувьд өмнөх Засгийн газрын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуульд шүүмжлэлтэй хандаж байна. Нэг ёсондоо ухралт хийсэн, олон нийт, судлаач мэргэжилтнүүдээр хэлэлцүүлээгүй алдаа дутагдалтай, шударга шүүхийг хүлээж байгаа иргэдийн итгэлийг хөсөр хаясан хуулийн төсөл гэж дүгнэж байна. 

 

Хууль тогтоогч та бүхэн Шүүхийн тухай хуулийг хэлэлцэхдээ нийт ард түмний эрх ашгийн үүднээс харах шаардлагатай байна. МАН-ын бүлэг, УИХ-ын ажлын албанаас Шүүхийн тухай хуулийг илүү сайжирсан гэж хэлж байгаа боловч шударга бус байдлыг гааруулсан хуулийн төсөл байна

 

Хатуу хөл хорионд УИХ-ын гишүүд нь чуулганы хуралдаандаа ирж оролцох боломжгүй, яаран сандран цахим хурлаар хийж байгаад гайхаж байна. Цаашид Шүүхийн багц хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна. Нам бүлгийн эрх ашгийг урдаа барин улстөржөөд байдаггүй, аливаад эрүүл ухаанаар оролцох гишүүдийн оролцоо, төрийн түшээдийн бодлого түшээдээс хамаарна.

 

Мөнх тэнгэрийн хүчин дор шударга ёсны зам мөр цагаан байж бүх хүнд тэгш хүрэх болтугай. гээд хууль санаачлагч хуулийн төслөө буцаан татаж байгааг мэдэгдлээ. 

Үүгээр хууль санаачлагачид хуулийн төслөө буцаан авч байгааг УИХ-ын дарга мэдэгдлээ. 

 

Х.Баттулга: ҮАБЗ өчүүхэн зорилготой байгууллага биш

 

10:30 цаг: 

УИХ-ын чуулган цахимаар хуралдаж байна. Хуралдаанд Ерөнхийлөгч оролцож байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлснийг хэлэлцэх эсэхийг шийднэ. Уг хуулийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгч хийж байна.

 

Тэрбээр:

 

-Шүүхийн шинэчлэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй зэрэгцэн эхэлсэн.  Загасны ой санамжтай хүн энэ танхимд байхгүй гэж бодож байна. Үлгэрээ зогсоо, асуудалд нухацтай ханд. Шүүхийг бусармаг байдалд оруулсныг бид бүгд өнгөрсөн хугацаанд ярилцсан. Дун өвлийн хүйтнээр УИХ-ын таван гишүүн хөдөлгөөн өрнүүлж, ард түмэн дэмжиж байсан. Өнөөдөр энэ таван гишүүний зарим нь УИХ-ын дэд дарга, ЗГХЭГ-ын дарга, сайдаад ажиллаж байна. Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулиудыг 2012 онд Д.Дэмбэрэл даргатай УИХ баталж байсан. Шударга бусын хонгил тэр үед үүссэн. Сүүлийн үед ҮАБЗ-ийн гурван гишүүн шүүхийн хуулийг гуйвуулж байгаа юм шиг улс төр хийж байна.

ҮАБЗ бол хүний эрх, экологийн тэнцвэрт хөгжил, үндэсний язгуур эрх ашгийг хамгаалж, зөвлөлд байгууллага. ҮАБЗ аливаа асуудлыг энэ хүрээнд хэлэлцдэг болохоос шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг, өчүүхэн зорилготой байгууллага биш гэлээ.

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
иргэн бүрийн өрийг тэглэнэ гэсэн яасан еөк өө:
өрөө тэглэ еөкөө
2020-11-27
Зочин:
УИХ-ийн нэг гишүүний 250 сая, нийслэл аймгийн нэг төлөөлөгчийн авдаг 80-100 сая төгрөгийг болиулбал төсөвт маш их төгрөг хэмнэгдэж зөв зүйлд зарцуулна. Мөн дүүрэг, сумын төлөөлөгч нарынх гэж бна
2020-11-27
Coronagaar buu showud erunhiilugchuu,
2020-11-27