Цар тахал хүйсийн тэгш эрхийн төлөөх 25 жилийн тэмцлийг үгүй хийв
2020-11-27

Коронавирусийн цар тахал хүйсийн тэгш эрхийн төлөөх 25 жилийн тэмцлийг үгүй хийлээ гэж НҮБ-ын шинэ илтгэлд өгүүлжээ. Цар тахлын улмаас эмэгтэйчүүд гэрийн ажил илүү ихээр хийхээс аргагүй болж, карьер болон боловсролын боломжуудаа алдан, тэдний амьдралд бие болон сэтгэл санааны эрүүл мэндийн асуудлууд илүүтэй гарах болсон гэж илтгэлд онцолсон байна. 

 

"Бидний сүүлийн 25 жилд хийсэн ажил ердөө жилийн дотор үгүй болох эрсдэлтэй байна. 1950-иад оны үеийн хүйсийн тухай ойлголтод эргэн очих бодит аюул нүүрлэж байгаа юм" хэмээн "НҮБ-эмэгтэйчүүд" байгууллагын орлогч захирал Анита Бхатия мэдэгджээ.

 

НҮБ-ын мэдээлснээр коронавирусийн цар тахал гарахаас ч өмнө дэлхийн бүхий л улс орнууд дахь цалин хөлсгүй ажил, тэр дундаа гэрийн ажлын хэмжээ өдөрт 16 тэрбум цаг байжээ. Ийм хэмжээний ажлын дөрөвний гурвыг эмэгтэйчүүд хийсээр ирсэн байна.

 

Өөрөөр хэлбэл эрчүүд цалин хөлсгүй нэг цагийн ажил хийлээ гэхэд эмэгтэйчүүд түүнээс гурав дахин ихийг хийдэг аж. Гэтэл цар тахал эмэгтэйчүүдэд ирэх ачааллыг улам нэмэгдүүлсэн байна.

 

НҮБ судалгаа явуулахдаа бага болон дунд орлоготой орнуудын эмэгтэйчүүдийг хамруулсан ч өндөр хөгжилтэй орнуудад ч үр дүн ижил гарсан буюу цар тахлынх үед дэлхий даяар эмэгтэйчүүд илүү их гэрийн ажил хийх болжээ.

 

"Хөл хорионы дараа ихэнх эмэгтэйчүүд ажилдаа эргэн орохгүй байж болзошгүй гэдэг нь хамгийн түгшүүртэй асуудал юм. Энэ оны есдүгээр сар гэхэд л 865 мянган эмэгтэй, 200 мянган эрэгтэй ажил хайхаа зогсоосон байна. Ийм зөрүүтэй байгаа нь эмэгтэйчүүд ар гэр, үр хүүхдээ асрах, халамжлах бүхий л ачааг үүрдэгтэй холбоотой" хэмээн Анита Бхатия онцолжээ. 

 

Ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тоо багасах нь тэдний материаллаг байдал, хөгжил болон эдийн засгийн хараат бус байдалд ноцтой үр дагавар авчирна гэж НҮБ анхааруулсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Baagii:
Ee ni ereeree em ni emeeree amidarstgaaval yasan yum be!
2020-11-28