С.Бямбацогт: Төсөвт вакцины зардлыг тусгамаар байна
2020-11-27

11:10 цаг: 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ”Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр байлаа. 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2021 оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан билээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар дээрх төслийг хэлэлцэх саналыг Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан гаргалаа.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-Ерөнхийлөгч улсын төсөвт хориг тавьсантай холбоотой Төсвийн хуулийг дагаж гаргах тогтоолыг хэлэлцэх нь зохимжгүй. Төсөвт вакцинтай холбоотой зардлыг тусгамаар байна. Төсвийн зардлыг хэрхэн хэмнэх вэ, төсвийн орлогыг нэмэгдүүлэх ямар боломж бололцоо байна гэдгийг хэлэлцэж, хууль эрхзүйн шинэчлэл, өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна. Төсвийн зардлууд хэт үрэлгэн, цамаан байна. Төсөвт вакцинтай холбоотой зардлыг тусгаж өгье гэсэн горимын санал гаргаж байна гэлээ. 

 

Ингээд санал хураалт уг тогтоолын төслийг хойшлуулахыг гишүүдийн олонхи дэмжлээ. Дараагаар нь НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж эхэллээ.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин