Бразилын Ерөнхийлөгч коронавирусээс сэргийлэх вакцин хийлгэхгүй
2020-11-27

Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару коронавирусийн халдвараас сэргрийлэх тарилга хийлгэхгүй гэж мэдэгсдэнийг Регнум агентлаг дамжууллаа.

 

"Би тарилга хийлгэхгүй гэж та нарт хэлээд байна шүү дээ. Энэ бол миний эрх" хэмээн Болсонару мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн тэрбээр улсынхаа оршин суугчдыг коронавирусийн халдвараас сэргийлэх вакцинжуулалтад зайлшгүй хамрагдахыг шахахгүй хэмээн онцолсон байна. Мөн Болсонару олон нийтийн газарт амны хаалт зүүхэд ч төдийлөн итгэл үнэмшилгүй ханддаг нэгэн юм. Тэрбээр 10 дугаар сарын сүүлээр мэдэгдэл хийхдээ коронавирусийн цар тахал тун удахгүй дуусна гэж онцолж байлаа. Гэтэл тухайн үед тус улсын халдвар хэдийнэ 5.5 саяыг давсан байв.

 

Харин өдгөө тус улсад бүртгэгдсэн коронавирусийн батлагдсан тохиолдол хэдийнэ 6,2 саяыг давсан юм. Өнгөрсөн хоногт гэхэд л 37 614 халдвар шинээр бүртгэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад 171 мянган хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Мани эр төрөөс халамж авдаг ядуу эмзэг бүлгээсээ салж ангижрах 1 арга бол koроно гэж бодсон бололтой.
2020-11-28