Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр 300 гаруй иргэн ирж хүндрэл учруулжээ
2020-11-27 15:40

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл хийлээ.

 

 

Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн:

 

-QR код нь Засгийн газрын тогтоолоор батлагдсан 13 чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа төрийн албан хаагч болон тусгай чиг үүргийн ажилтнуудыг ажлаа саадгүй гүйцэтгэх, эмнэлгийн тусламж болон бусад яаралтай ажил гарсан  иргэдийн хөдөлгөөнийг саадгүй нэвтрүүлэх  зорилгоор хийгдэж байгаа ажил юм.

 

Иргэд QR кодыг хөл хорионы дэглэм тогтоосон үед тавигдаж байгаа шаардлагуудаас бусад тохиолдолд хотын хөдөлгөөнд зорчих эрх гэсэн ойлгож болохгүй. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед хөл хөдөлгөөний хорио хэвээр үргэлжилж байна. Засгийн газар, нийслэлийн онцгой комиссын зүгээс иргэдийн энгийн аж амьдралыг хангах, санхүүгийн нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр судалж байгаа боловч цаг үеийн нөхцөл байдал эрсдэлтэй хэвээр байгаа. Тиймээс хөл хорионы дэглэм хэвээр үргэлжилж байгаа.

 

Орон нутгаас Улаанбаатар хот руу  орж ирэх хөдөлгөөнд тавьсан хөл хорио хэвээр байгаа. Яаралтай нөхцөл байдал үүссэн тохиолдолд PCR шинжилгээ авч нэвтрэх эрх өгч байна. Засгийн газар, УОК-оос шийдвэрийн дагуу  Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу гаргах, орон нутгаас хот руу нэвтрүүлэх журам удахгүй хэрэгжиж эхэлнэ. Тиймээс иргэд та бүхэн хөл хорионы дэглэмээ мөрдөхийг анхааруулж байна.

 

Өчигдөр 22-ын товчоон дээр 300 гаруй иргэн ирж УОК болон НОК-ын үйл ажиллагаанд хүндрэл учрууллаа. Хөл хорионы дэглэм мөрдөгдөж байгаа.

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин