НИТХ: ААН-үүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийжээ
2020-11-27 16:21

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит II хуралдаан боллоо. Хуралдаанаар

  1.  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга
  2. “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн  төслийн тухай
  3. “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухай
  4. Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай
  5. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай
  6. Нийслэлийн өмчөөс 2021 онд  хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэх мэт зургаан асуудлыг хэлэлцэв.


Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар төлөөлөгчдөд танилцууллаа. “Монгол улс анх удаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой комиссоос нийслэлд хатуу хөл хорио тогтоох, нийслэл рүү орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, цагийн хязгаарлалтай зорчих, зайлшгүй ажиллах шаардлагатай  13  чиг үүргийн байгууллагаас бусад салбарын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоогоод байна. Хөл хориотой холбоотойгоор иргэн, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах, дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна.  Улаанбаатар хотод 126 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. МҮХАҮТ-аас 3530  аж ахуйн нэгжид судалгаа явуулахад 96 хувь нь эдийн засгийн хувьд хүнд нөхцөлд байгаагаа илэрхийлсэн.

 

НОК-оос иргэдийн өрхийн орлого, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийг хамгаалах шат дараалсан арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөн ажиллаж байна. Цаашид халдвар хамгааллын дэглэм баримтлан ажиллах аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх судалгаа хийж УОК-т танилцуулахад бэлэн болоод байна гэв.



 

 Эх сурвалж:Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

 

Shuud.mn
Сонин хачин
Od:
Arhi pyvoor uilchildeg gazruud bol ugui shuu! Za tegees karaoke ene ter. Medej l baigaa bailgudee nadaar heluulel tgui. Gehdee ll deerees mundagdaad arhi pyvaa zarah geh baihdaa.
2020-11-28
Virus tsag hugstsaa oron zaind horiglogdohgui
2020-11-28
Neeh zuitei bha. Virusiig horij chadahguigees hoish
2020-11-28
Захаа хамгийн түрүүнд нээ. Гадна орчинд тэсвэргүй гээд яриад байдаг. Хамгийн олон хүн амьдралаа залгуулдаг захыг нээхэд болно биздээ. Тэртээ тэргүй хүнсний зах дэлгүүрүүдэд бөөгнөрөл байж л бна. Юмных нь үнэ ч захаа дагаад хямд байдаг
2020-11-28
Одооноос хотын нөхдүүд бэлтгэл ажлаа сайн хий
2020-11-27
Хуулийн этгээдийг бас хувьчилна гэнэ үү?
2020-11-27