Монгол Улсад 75 хүүхэд коронавирусийн халдвар авчээ
2020-11-28 12:41

Монгол Улсын нийт тохиолдол 760 боллоо. Үүнээс эдгэрсэн 347,   ажиглалтад 24, гэрийн ажиглалтад 1, ажиглалт тандалт дууссан 322 хүн байна. ХӨСҮТ 254, Цэргийн төв эмнэлэгт 152 нийт 406 хүн хэвтэн эмчлэгдэж байгаа. Үүнээс биеийн байдал маш хүнд хоёр, хүнд найм, хүндэвтэр 73, хөнгөн 324 хүн байна. 

 

Насны ангиллаар авч үзвэл Монгол Улсад 2-94 насны хүмүүс халдварт өртсөн байна. Тухайлбал:

 

0-15 насны хүүхэд 75 /0-9 настай 38, нэг настай хоёр, хоёр настай гурван хүүхэд/

 

70-аас дээш настай  80 хүн

 

80-аас дээш настай 3 хүн

 

90 настай 1 хүн байна

 

Халдвар авсан иргэдийн дундаж наслалт 33.3 байна. 

 

Халдвартай иргэд дунд жирэмсэн эмэгтэй хоёр байгаагаас гадна хавдартай, элэг тайруулсан, сүрьеэтэй, В,  С вирустэй зэрэг суурь шалтгаантай хүмүүс байгаа аж. Эмнэлзүйн шинж тэмдгийн хувьд нусгайрах, хуурай ханиах, халуурах, хоолой өвдөх, толгой өвдөх, хамар хуурайшиж, битүүрэх, цээжээр хатгах шинж тэмдэг илүүтэй илэрч байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин