ВИДЕО: Улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байна
2020-11-29

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.11.29/ хийлээ.

 

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр:

 

-Сүүлийн 48 цагийн байдлаар 143 иргэн гэрийн ажиглалтад шилжлээ. Өнөөдрийн байдлаар манай улсын хэмжээнд 9560 иргэн гэрийн ажиглалтад байгаа. Гэрийн ажиглалтын хугацаанд халдвар хамгааллын дэглэмээ сайн сахихыг анхааруулж байна. Улаанбаатар хотын 26 тусгаарлах байранд 1403 иргэн бий. Мөн Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ,Орхон, Дархан, Говьсүмбэр аймагт 953 иргэн байгаа. Нийтдээ 2356 иргэн тусгаарлан ажиглах байранд байна. Ойрын хавьтлын 217 иргэнийг нэмж тусгаарлах ажиллагааг зохион байгуулсан. Мөн арванхоёрдугаар сарын 01-нээс нийслэлээс иргэдийг гаргахтай холбогдуулан 20 шинжилгээ авах цэг бий. Эдгээр шинжилгээ авах цэгүүдийн бэлэн байдлыг шалгаж ажилласан.

 

Дорноговь аймгаас төмөр замын байгууллагын 60 гаруй албан хаагч ирж байгаа. Эдгээр албан хаагчид PCR шинжилгээ өгсөн. Бүгд сөрөг гарсан. Эдгээр иргэд 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалтад шилжинэ. Тусгаарлан ажиглах байранд 202 төрийн албан хаагч үүрэг гүйцэтгэж байгаа. Шалган нэвтрүүлэх товчоодод 301 төрийн албан хаагч ажиллаж байна. Явган эргүүл болон хорио цээрийн дэглэм сахиулах хөдөлгөөний үйл ажиллагаанд хяналт тавихаар 4241 албан хаагч ажиллаж байгаа. Мөн 223 техник хэрэгсэл ашиглаж явган эргүүл зохион байгуулж байна. Авто эргүүлд 351 машин техник байгаа. Шинжилгээ авч байгаа эмч эмнэлгийн ажилтан 1162 бий. Нийт 7207 хүн өдөртөө ээлжийн үүрэг гүйцэтгэж байна. 

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин